uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
1999-01-06, Улаанбаатар1
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсугай:
Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар;
Чойнзонгийн Содномцэрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар;
Логийн Цогийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар.
Энэ тогтоолыг 1999 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ