uih-togtool
Ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрАжлаас чөлөөлөх тухай
1999-01-06, Улаанбаатар2
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж, Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Н.Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын; С.Батчулууныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 1999 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ