Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

uih-togtool

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүнээр батлах тухай

1999-01-08, Улаанбаатар4

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Ганхуяг, Шаравжамцын Батбаяр нарыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатарыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрмааг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Ганхуягийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрмааг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Оюуныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ