Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Ажлаас чөлөөлөх тухай

uih-togtool

Ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Ажлаас чөлөөлөх тухай

1999-01-14, Улаанбаатар6

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж, Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Р.Одонбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын; Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдын; Б.Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын; Ш.Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй

2.

Энэ тогтоолыг 1999 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ