Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

1999-12-16, Улаанбаатар79

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Р.Бадамдамдин нарыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, О.Энхтуяа нарыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүүн Батж.Батбаяр, Л.Лувсан-Очир, О.Энхтуяа, Ч.Сайханбилэг нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Р.Нарангэрэл, Ц.Төмөртогоо нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Хувьтөгөлдөрийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Өөлд, Д.Цогт-Очир, Д.Цэвээнжав нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүүн Н.Алтанхуяг, Бат-Эрдэнийн Батбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлгын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Р.Бадамдамдинг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Батж.Батбаяр, Д.Цогт-Очир, Д.Цэвээнжав нарыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Өөлдийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Шж.Батбаяр, Ж.Бямбадорж нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Р.Нарангэрэл, О.Энхтуяа нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ