uih-togtool
Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрХууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
1999-01-22, Улаанбаатар7
Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг дээрх хуульд заасны дагуу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор хувьчлахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
"Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмч хөрөнгийн байдлыг 1998 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тогтоон шалгаж дүнг 1999 оны 4 дүгээр сарын 10-ны дотор танилцуулахыг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа/-д даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Баттулга/-д даалгасугай.
Энэ тогтоолыг Татан буугдсан "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонины өмчийг хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ