uih-togtool
Хөтөлбөрийн төсөл боловсруулах тухай
Хүчин төгөлдөрХөтөлбөрийн төсөл боловсруулах тухай
1999-01-22, Улаанбаатар8
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Модны чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үндэсний үйлдвэрийг сэргээх, энэ чиглэлээр байгуулагдсан суурин, тосгоны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд 1999 оны 1 дүгээр улиралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ