Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Дүрмүүдийн төсөл буцаах тухай

uih-togtool

Дүрмүүдийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Дүрмүүдийн төсөл буцаах тухай

1999-01-22, Улаанбаатар9

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголын үндэсний радио, телевизийн Удирдах зөвлөлийн дүрэм, Монголын үндэсний телевизийн дүрэм, Монголын үндэсний радиогийн дүрэм, Монголын үндэсний радио, телевизийн техникийн төвийн дүрэм, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дүрмийн төслүүдийг дахин боловсруулахаар төсөл санаачлагчид нь буцаасугай.

2.

Дээрх дүрмүүдийн төслийг 1999 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Баттулга/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ