uih-togtool
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
1999-04-10, Улаанбаатар14
Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсэх тухай ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газрын А/1204 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхбаатарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
/Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1999 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ