uih-togtool
Тогтоолуудын заалтыг хүчингүй болгох тухай
Хүчин төгөлдөрТогтоолуудын заалтыг хүчингүй болгох тухай
1999-04-15, Улаанбаатар17
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
"Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ