uih-togtool
Сайхан сумын төв шилжүүлэх тухай
Хүчин төгөлдөрСайхан сумын төв шилжүүлэх тухай
1999-04-15, Улаанбаатар22
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвийг Хөтөл хотод шилжүүлсүгэй.
Сумын төвийг шилжүүлсэнтэй холбогдуулан хуучин сумын төв байсан Номгоны иргэдийн ажиллаж амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хэвийн ажиллах нөхцөлийг хангах арга хэмжээ авахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “ Сум , хороо шинээр байгуулах тухай” Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигийн 1 дүгээр зүйлийн “б” заалтын “Номгон” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ