uih-togtool
Кадастрын зураглалын тухай хууль болон Газрын кадастрын тухай
Хүчин төгөлдөрКадастрын зураглалын тухай хууль болон Газрын кадастрын тухай
1999-04-16, Улаанбаатар23
хуулийн төслүүдийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Ж.Отгонбаяр, Р.Сандалхан нараас 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, Засгийн газраас 1998 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлсэн Кадастрын зураглалын тухай хууль болон Газрын кадастрын тухай хуулийн төслүүдийн хоорондын уялдааг хангаж, дахин боловсруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр тэдгээр төслийг хууль санаачлагчдад нь буцаасугай.
Газрын кадастр, кадастрын зураглалын талаарх харилцааг зохицуулах хуулийн шинэ төслийг нэн даруй боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ