Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай

1999-04-22, Улаанбаатар24

Улсын Их Хурлын 1997 оны 5 дугаар тогтоолын 1-ийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүй нөхөн олговор авч байгаа иргэдийн нөхөн олговрын хэмжээг амьжиргааны доод түвшингийн хэмжээ, тэдний бодит орлого, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөх саналаа Улсын төвлөрсөн төсвийн төсөлд тухай бүр тусган, Улсын Их Хурлаар батлуулж байхыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

2.

Нөхөн олговрын доод хэмжээг 11000 төгрөг байхаар тогтоож 1999 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.

Энэ хэсгийг 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

3.

Энэ тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн нөхөн олговорт шаардагдах нэмэгдэл эх үүсвэрийг 1999 оны Улсын төвлөрсөн төсвийн тодотголд тусгахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолыг 1999 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ