uih-togtool
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрИргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай
1999-05-27, Улаанбаатар32
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Тариалан, Хэнтий аймгийн Хэрлэн, Өмнөдэлгэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр явуулахаар товлон зарласугай.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ