uih-togtool
Сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрСонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
1999-05-27, Улаанбаатар33
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Тариалан, Хэнтий аймгийн Хэрлэн, Өмнөдэлгэр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2337140 /хоёр сая гурван зуун гучин долоон мянга нэг зуун дөч/ төгрөгөөр тогтоосугай.
Дээрх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ