Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

1999-05-27, Улаанбаатар36

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрмааг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс, Улсын Их Хурлын гишүүн О.Энхтуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн О.Энхтуяаг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ