Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай

uih-togtool

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай

1999-06-03, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Импортын барааны гаалийн албан татварын тухай" Улсын Их Хурлын 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24, "Импортын зарим бараанд гаалийн албан татвар тогтоох тухай" 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4.

Энэ тогтоолын хавсралтын 02, 04, 07, 08, 16, 19, 20, 21, 22 дугаар бүлгийн 22.01, 22.02, 22.09 дэх зүйл, 25, 26, 27, 27, 27, 27, 35, 39, 40, 41, 42, 43, 44, 48, 49, 51, 56, 57, 61, 62, 63, 64, 68, 69, 70, 87, 94 дүгээр бүлэгт заасан хязгаарт багтаан холбогдох барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т олгосугай.

Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор нэмсэн

Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан

Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад “26, ” гэсний дараа “27, ” гэж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Энэ заалтад “26, ” гэсний дараа “27, ” гэж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Энэ заалтад “26, ” гэсний дараа “27, ” гэж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Энэ заалтад “26, ” гэсний дараа “27, ” гэж 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

5.

Энэ тогтоолын 4 дэх заалтад заасан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсэд хамаарах хилийн боомтоор ялгавартай тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай.

Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолоор нэмсэн.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ