Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн төсөл буцаах тухай

1999-07-02, Улаанбаатар48

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл нь үзэл баримтлалын хувьд зөв боловч тэтгэвэрт гарсан нийт иргэдэд хамаарал багатай, тэтгэвэр ямар хэмжээгээр нэмэгдэх, түүнийг тооцох нөхцөл, журам тодорхойгүй, тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын судалгаа, тооцоо хангалтгүй байгаа тул уг төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ