Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ц.Элбэгдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ц.Элбэгдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ц.Элбэгдоржийн хамгаалалт, хангамжийн тухай

1999-07-08, Улаанбаатар50

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Цахиагийн Элбэгдоржийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газар /О.Баяраа/-т хариуцуулсугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ц.Элбэгдоржид шуурхай ажлын суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ