Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Ажлын хэсэг байгуулах тухай

uih-togtool

Ажлын хэсэг байгуулах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ажлын хэсэг байгуулах тухай

1999-07-16, Улаанбаатар52

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 36 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтаас 1999 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогчид хаяглан захидал бичсэн нөхцөл байдал, үүнээс үүсч болох үр дагаврыг шалган тодруулах ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

1.Ц.Төмөртогоо

- УИХ-ын гишүүн

Гишүүд:

2.С.Төмөр

-УИХ-ын гишүүн

3.Л.Лувсан-Очир

-УИХ-ын гишүүн

2.

Шалгаж тодруулсан дүнг Улсын Их Хуралд танилцуулахыг ажлын хэсэг /ахлагч Ц.Төмөртогоо/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ