Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Засгийн газрыг огцруулах тухай

uih-togtool

Засгийн газрыг огцруулах тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрыг огцруулах тухай

1999-07-23, Улаанбаатар53

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулах тухай гаргасан саналыг хэлэлцээд явуулсан нууц санал хураалтын дүн, мөн Засгийн газрын нэр бүхий 7 гишүүн Засгийн газрын гишүүнээс нэгэн зэрэг огцрох тухай өөрсдийн санал, үндэслэл гаргасантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ерөнхий сайд Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсугай.

2.

Засгийн газрын гишүүдийг шинээр томилогдох хүртэл хугацаанд үүргээ гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүн-сайд нарт даалгасугай.

3.

Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгчид даалгасугай.

4.

Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ