Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

uih-togtool

Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

Хүчин төгөлдөр

Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

1999-07-30, Улаанбаатар55

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 15 дугаар зүйл, санал хураалтуудын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсугай.

3.

Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ