Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1999 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай

1999-09-01, Улаанбаатар57

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сономцэрэнгийн Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар; Шаравдоржийн Түвдэндоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ; Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдаар; Ням-Осорын Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар; Авирмэдийн Баттөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдаар; Янсанжавын Очирсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар; Чойнзонгийн Содномцэрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар; Содовын Сониныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 1999 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ