uih-togtool
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрШүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
2000-10-26, Улаанбаатар37
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйл, Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.
Банзрагчийн Дэлгэрмааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ