Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

2000-10-27, Улаанбаатар39

Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн цаг зуурын хүндрэлийг давах,төсвийн алдагдлын тодорхой хэсгийг дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 2000 он дуусталх хугацаанд 6 /зургаа/ тэрбум төгрөгний бонд гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ