uih-togtool
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрТөрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэл батлах тухай
2000-01-06, Улаанбаатар3
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ