uih-togtool
Парламентын музейг үндэслэн байгуулах тухай
Хүчин төгөлдөрПарламентын музейг үндэслэн байгуулах тухай
2000-01-06, Улаанбаатар5
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндэсний түүхийн музейн харьяанд Парламентын музей байгуулах ажлыг эхлүүлсүгэй.
Парламентын музей байгуулах, цаашдын үйл ажиллагааных нь зардлыг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусган батлуулж байхыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
Парламентын музей байгуулах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагаас хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Энхтайван/, Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ