Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2000-11-02, Улаанбаатар40

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг "1/Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга: С.Чинзориг-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд;" гэж өөрчлөн найруулсугай.

2.

Тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэснийг "Л.Энхтайван-Санхүү, эдийн засгийн дэд сайд;", "-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэснийг "Ц.Мөнх-Оргил-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;" мөн хэсгийн 4 дэх заалтын "Д.Жанцан-Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч;" гэснийг "Л.Нямсамбуу-Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч;" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ