uih-togtool
Үнэт цаасны хорооны зарим гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрҮнэт цаасны хорооны зарим гишүүдийг томилох тухай
2000-11-02, Улаанбаатар43
Үнэт цаасны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эдийн засгийн байнгын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Баатарын Жүгдэр, Сандагдоржийн Жамъянсүрэн нарыг Үнэт цаасны хорооны гишүүнээр тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2000 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ