Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэл батлах тухай

uih-togtool

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэл батлах тухай

2000-11-10, Улаанбаатар44

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (О.Чулуунбат)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ