uih-togtool
Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрТатварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай
2000-11-16, Улаанбаатар47
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мал бүхий иргэний малаас орох орлогод ногдуулах татварыг шатлалгүйгээр тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хууль санаачлагчид буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ