uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2000-11-17, Улаанбаатар51
Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 11 дэх бүлэгт заасан "9-р сарын 1" гэснийг "8-р сарын 1" гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ тогтоолд УИХ-ын 2001 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон
Энэ тогтоолыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ