Нүүр ›
uih-togtool ›
2000 ›
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай
uih-togtool
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай
2000-01-20, Улаанбаатар8
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Жанлавын Наранцацралтыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газар /Г.Жаргалсайхан/-т хариуцуулсугай.
Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ж.Наранцацралтад шуурхай ажлын суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ