Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалинг тогтоох тухай

uih-togtool

Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалинг тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалинг тогтоох тухай

2000-01-21, Улаанбаатар13

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтны цалингийн хэмжээг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25 хувиар нэмэгдүүлсүгэй.

2.

1997 оноос хойш төрийн албан хаагчдад олгосон цалингийн нэмэгдлүүдийн жишгээр Улсын Их Хурлын гишүүдийн одоо ажиллаж байгаа орон тооны ажилтанд ажилласан хугацааг нь тооцож нэмэгдлийг нөхөн олгохыг Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ