uih-togtool
Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай
2000-12-22, Улаанбаатар55
Үнэт цаасны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлж, 2000 оны төсөвт төлөвлөгдсөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг санхүүгийн жилд нь багтаан олгох, орон нутагт үүссэн төсвийн өрийг барагдуулах зорилгоор Засгийн газраас 8.0 /найм/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ