uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2000-01-27, Улаанбаатар15
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: "1/Засгийн газраас дайчилгаатай холбогдуулан өмнө баталсан тогтоол шийдвэрийг 2001 онд багтаан Дайчилгааны тухай хууль тогтоомжтой нийцүүлэх; 2/Дайчилгааны тухай хуулиар Засгийн газраас батлахаар заасан дүрэм, журмыг 2001 онд" улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг 2002 онд тус тус багтаан гаргах;".
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ