uih-togtool
Мөнгөн төлбөрийн суурь хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрМөнгөн төлбөрийн суурь хэмжээг тогтоох тухай
2000-01-27, Улаанбаатар16
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийн суурь хэмжээг 1999 онд 638000 /зургаан зуун гучин найман мянга/ төгрөг байхаар тогтоосугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ