Нүүр ›
uih-togtool ›
2000 ›
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай
uih-togtool
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрЗарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай
2000-01-28, Улаанбаатар17
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүсмэл материалд гаалийн татвар ногдуулах болсноос хойш удаагүй, нэгэнт батлагдсан хуулийн үйлчлэл амьдралд нийцэж байгаа эсэхийг судлахгүйгээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн хууль санаачлагчид буцаасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ