Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2000-01-28, Улаанбаатар18

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

1/

байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг 2000 оны 1 дүгээр улиралд багтаан баталж мөрдүүлэх;

2/

байгаль орчны төлөв байдлын талаархи тайланд энэ хуулийн хэрэгжилт, үр дүнг тусгаж байх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ