Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай

2000-04-14, Улаанбаатар25

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2000 оны 7 дугаар сарын 2-ны өдөр явуулахаар товлон зарласугай.

2.

Энэ тогтоолыг 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ