uih-togtool
Хөтөлбөр батлах тухай
Хүчин төгөлдөрХөтөлбөр батлах тухай
2000-04-14, Улаанбаатар30
"Хөтөлбөрийн төсөл боловсруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 8 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:
Ой, мод боловсруулах салбарын үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийг ашиглан шийдвэрлэх буюу улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар / Р. Амаржаргал/- т даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо / Б. Батбаяр/- нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ