Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2000-04-14, Улаанбаатар32

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай:

1/

Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасан журам, зааврыг 2000 оны 6 дугаар сард багтаан баталж мөрдүүлэх;

3/

бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаанд хяналт тавих болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ