Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлтийн тухай

2000-04-21, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Засгийн газар Монгол Улсын хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө" гэсэн заалт Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ