uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийн тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийн тухай
2000-04-21, Улаанбаатар36
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 25¹ дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 178 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ