Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Монголбанкны худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Монголбанкны худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монголбанкны худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээ тогтоох тухай

2000-05-04, Улаанбаатар38

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Алт олборлодог аж ахуйн нэгжүүдээс 2000 онд Монголбанкны худалдан авах алтны доод хэмжээг 9000 килограмм байхаар тогтоосугай.

2.

Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 2000 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 50.0 килограмм, мөнгөний хэмжээг 500.0 килограмм байхаар тус тус тогтоосугай.

3.

Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөлд борлуулж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ