Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2000-07-20, Улаанбаатар6

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайг Эдийн засгийн байнгын хорооны, Б.Эрдэнэбатыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Л.Гүндалайг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Эрдэнэбатыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

ДАРГА Л.ЭНЭБИШ