Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Д.Дэмбэрэлцэрэнг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай

uih-togtool

Д.Дэмбэрэлцэрэнг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Д.Дэмбэрэлцэрэнг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай

2000-07-20, Улаанбаатар9

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, "Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тул Дашдоржийн Дэмбэрэлцэрэнг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.

ДАРГА Л.ЭНЭБИШ