uih-togtool
Р.Амаржаргалыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрР.Амаржаргалыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2000-07-26, Улаанбаатар12
Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Шинээр Засгийн газрын гишүүн-сайд нарыг томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Энэ тогтоолыг 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Л.ЭНЭБИШ