uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
2000-08-09, Улаанбаатар13
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай: 1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Уламбаярын Барсболдыг; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Жүгдэрдэмидийн Гүррагчааг; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Аюурзанын Цанжидийг; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Лувсангийн Эрдэнэчулууныг; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар Бямбын Жигжидийг; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Шийлэгийн Батбаярыг; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Санхүү, эдийн засгийн сайдаар Чүлтэмийн Улааныг; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Чимиддоржийн Ганзоригийг; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Даржаагийн Насанжаргалыг; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Пагважавын Нямдавааг; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Өлзийсайханы Энхтүвшинг. 2.Энэ тогтоолыг 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Л.ЭНЭБИШ