Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2000-08-09, Улаанбаатар14

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж, Монгол Улсын Засгийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Сономцэрэнгийн Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын; Шаравдоржийн Түвдэндоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын; Гаваагийн Батхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын; Ням-Осорын Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Авирмэдийн Баттөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдын; Янсанжавын Очирсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын; Чойнзонгийн Содномцэрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын; Дашпунцагийн Ганболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын; Содовын Сониныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Л.ЭНЭБИШ